Эрүүл мэндийн сайд С.Энхболд ​​​​​​​Баянзүрх дүүргийн зарим өрхийн эмнэлэгт ажиллалаа

Admin | 2022-01-08


Монгол Улсын Засгийн газар, УОК-аас гарсан шийдвэрийн дагуу цар тахлын дараагийн давалгаанд хариу арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимжүүлж байна. Өчигдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянзүрх дүүргийн тандалтын баг, 26 дугаар хороо, 27 дугаар хорооны өрхийн эмнэлэг, дархлаажуулалтын цэгүүд дээр очиж ажиллав.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилдэг зарим эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, дэмжлэг удирдлагаар ханган ажиллав.

Коронавируст халдварын өмнөх давалгаануудыг эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын нөр их хичээл зүтгэлээр даван гарсан. Энэ удаа ч тэд маань шинэ давалгаатай тэмцэх бэлтгэлээ бүрэн хангажээ.

Энэ удаагийн давалгаа нь томуутай хавсарч эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зүүж, гэр ажлаас өөр газраар зорчихгүй байж, агааржуулалт муу, олон хүн цугласан газраар аль болох орохгүй байх, гараа тогтмол халдваргүйжүүлэхийг анхааруулж байна.

Дархлаажуулалтын нэмэлт тундаа идвэхитэй хамрагдахыг мөн уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)