
С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт 20 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ асуудлаар С.Зориг агсны төрсөн дүү С.Оюуны илэрхийлсэн байр суурь ямар байв.
С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун: “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдуулж байсан хэргийг хэрэгсэхгүй болгосныг би зөв гэж бодож байгаа. Анхнаасаа би тийм байр суурьтай байсан. 2016 онд анх энэ хэргийн материалтай танилцаж байсан. Тэр үеэсээ л би итгэл, үнэмшилгүй байна гэдгээ хэлж байсан. Энэ хүмүүсийг би хэлмэгдсэн гэж боддог. Сүүлдээ, гэр бүлийнхэн бид юу гэж боддог болсон гэхээр жинхэнэ хэрэгтнийг олж чаддаггүй юмаа гэхэд гэм буруугүй хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж үздэг болсон”.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвт...
tentsver.mn | 2025-04-17












Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07

















