ЭМДҮЗ-ийн гишүүнд "Сонгдо"-ийн Ш.Зоригоо, МҮЭХ-ны дарга С.Эрдэнэбат нарын зургаан хүнийг дэмжлээ

Admin | 2023-04-21


УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.21/ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн санал дүгнэлтийг хэлэлцлээ.

ЭМДҮЗ-ийн гишүүнд МҮЭХ-оос дараах нэр бүхий зургаан хүнийг нэр дэвшүүлэхээр УИХ-д санал болгосныг Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцэж, санал дүгнэлтээ өнөөдрийн чуулганы хуралдаанд танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролсон гишүүдийн олонх нь ЭМДҮЗ-ийн гишүүнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч, ШУ-ны байгууллагын ҮЭХ-ны дарга Т.Баясгалан, УБ-Сонгдо эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал С.Зоригоо нарыг дэмжээгүй.

Харин УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний олонх нь ЭМДҮЗ-ийн гишүүнд МҮЭХ-оос оруулж ирсэн нэр дэвшигчдийг дэмжсэнээр ЭМДҮЗ-ийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын Тогтоол батлагдсанд тооцлоо.

 

ЭМДҮЗ-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН

1. Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр:

1.Сангийн сайд,

2. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд

3.Эрүүл мэндийн сайд

2.  Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр:

1.Б.Алтанхуяг /МТЗҮЭХ-ны дэд дарга/

2.Т.Баясгалан /ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч, ШУ-ны байгууллагын ҮЭХ-ны дарга/

3. С.Эрдэнэбат /МҮЭХ-ны ерөнхийлөгч/

3. Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр:

1. Ж.Гэрэлмаа /Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн/

2. Ш.Зоригоо /УБ-Сонгдо эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал/

3. Н.Одонгуа /МҮХАҮТ-аас тус танхимын дэргэдэх бизнес академийн чиглүүлэгч багш, ХӨСҮТ-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн/

Энэ тогтоолыг батлагдсантай  холбогдуулан ЭМДҮЗ байгуулах тухай УИХ-ын 2017 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн 40 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)