Нэг удаа ачдаг байсан бараа материалаа хоёр удаа тээвэрлэнэ

Admin | 2023-04-26


Стандарт хэмжил зүйн газар автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартаа чангаруулсан билээ. Тэгвэл уг стандарт нь бүхий л тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлэгчдэд асуудал үүсгэж байгаа аж.

Уг стандартаар ачааны автомашины бүх жин төрлөөсөө хамаарч хамгийн ихдээ 44 тн-оос илүүгүй байх ёстой гэсэн хязгаар тогтоож байгаа юм. Үүнээс илүү тээвэрлэлт хийвэл мэдээж хуулийн дагуу 150.000-аас 1.5 сая төгрөгөөр торгуулах, цаашлаад тээврийн хэрэгслээ хураалгах хүртэлх арга хэмжээ авна.

Энгийн тооцоолол хийж үзэхэд хамгийн түгээмэл ашиглагддаг дунд оврын ачааны автомашины өөрийн жин дунджаар 13 тн, ачааны багтаамж нь 20 тн байдаг аж. Гэтэл стандартаар бол уг төрлийн автомашины бүх жин дээд талдаа 28 тн байх ёстой. Тэгэхээр 28 тн-д хүргэхийн тулд 20 тонн 15 тонныг ачих ёстой буюу нэг автомашинд ногдох ачаа 25 хувь буурч, тээврийн үнэ нь 33 хувь нэмэгдэж байна.

Хүнд даацын том автомашины буюу уул уурхайн тээвэрлэлтийг тооцоолж үзвэл стандартын өөрчлөлтөөс үүдэн нэг автомашинд ногдох ачаа нь 56 хувь багасаж, тээврийн үнэ нь 125 хувь өсөх аж. Шинэ стандартыг дагахын тулд өмнө нь нэг удаа ачдаг байсан бараа материалаа хоёр удаа тээвэрлэхээр болж байгаа гэсэн үг. Ингэснээр тээврийн зардлын хөлс ч хэд дахин нэмэгдэнэ гэсэн үг.

Энэ зөвхөн тээврийн салбарын асуудал биш бид бүхний өдөр тутамдаа хэрэглэж буй бүхий л бараа бүтээгдэхүүний үнэд тээвэрлэлтийн хөлс шингэсэн байгаа. Тэгэхээр таны 8000 төгрөгөөр авч буй барааны 6 хувийг тээврийн зардал бүрдүүлдэг гэвэл шинэ стандартаас үүдэн тухайн барааны үнэ 8158 төгрөг болно гэсэн үг. Түүнчлэн тээвэрлэлтийн тоо олшрох нь шатахууны үнийг нэмэгдүүлж болзошгүй. Шатахууны үнэ нэмэгдвэл бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсөх нь тодорхой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)