Дампуурах дөхсөн банкны хувьцаа эзэмшигч Б.Баярсайханыг Японд Элчин сайдаар явуулна гэв үү

Admin | 2023-04-27


   Засгийн газраас зарим улсад суух Элчин сайдуудын томилгоог хэлэлцжээ. Тухайлбал, Япон улсад суух Элчин сайдаар Үндэсний хөгжлийн газрын дарга асан Б.Баярсайхан, Куба улсад суух Элчин сайдаар С.Золжаргал, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Энхбат, Канад улсад суух Элчин сайдаар БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос, БНХАУ-ын Хөх хотод суух консулаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг томилохоор болжээ.

Хамгийн сонирхолтой нь Б.Баярсайхан Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч. Эзэмшиж буй хувьцааны хэмжээгээрээ Хотын дарга Д.Сумъяабазар, түүний дүү Асашёрюү Д.Дагвадорж нарын араас ордог. Үндэсний хөрөнгө оруулалтын банк улсын мөнгийг их хэмжээний мөнгийг залилсан асуудалд холбогдож "Эрдэнэт" үйлдвэрийн 45 тэрбум төгрөг, "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 27 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөгийг байршуулж, улмаар гаргаж чадахгүйд хүрсэн. Тус банкийг улсын мөнгө угаасан, шамшигдуулсан байж магадгүй талаар яригдаж буй. Хэдийгээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээрх сангуудад төлөх мөнгөө төлж, Төв банкнаас авсан зээлээ барагдуулсан ч одоогийн байдлаар тус банкны үйл ажиллагаа дампуурлын ирмэгт хүрээд буй. Тэгвэл тухайн банкны хувьцаа эзэмшигч Б.Баярсайханг Монгол Улсын нэрийн өмнөөс Японд суух Элчин сайдаар томилох нь хэр тохиромжтой вэ. Монголчуудыг залилсан хүн монголчуудыг бодно, төлөөлнө гэж үү. Б.Баярсайхан нь Д.Сумъяабазартай нэлээд эртнээс ойр явж ирсэн нэгэн. Б.Баярсайхан нь 2010 оноос МАН-ын Бага хурлын гишүүн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. Түүнчлэн 2000 оны үед Япон компанид ажиллаж байжээ. Харин  Д.Сумъяабазарыг Уул уурха, хүнд үйлдвэрийн яамны сайд болоход "Эрдэнэс тавантолгой" компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон байдаг. Тиймээс түүнийг "Эрдэнэс тавантолгой" компанийн мөнгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байршуулахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үздэг.  Түүнчлэн нүүрсний хулгайтай холбоотой гэсэн мэр сэр яриа ч бий. Ямартай ч түүнийг ямархуу удирдагч гэдгийг дампуурах гэж буй банк нь хангалттай нотлох биз ээ. Харин Засгийн газар улсаа төлөөлөх Элчин сайдад өөр боловсон хүчингүй болоод Б.Баярсайханыг томилохоор болов уу, цаана нь ямар нэг эрх ашиг нуугдаж байна уу.  Ямартай ч Элчин сайдаар суух эсэхийг УИХ-аар хэлэлцэж шийднэ. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр дэмжигдэх эсэхийг л харах л үлдэж байх шиг байна.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)