МАН-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд НЭГДЭЖ ЧАДАХГҮЙ байгаа гэв үү

Admin | 2023-05-02


   УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр болсон билээ.  Тэгвэл энэхүү хурлаар Үндсэн хуулийн нэмлт өөрчлөлтийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн яриа гарсан сурагтай. Бусад намуудын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Харин МАН дотроо зөрчилдөөнтэй байгаа бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн Сү.Батболд болон Т.Цогтбаатарын талын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэх болжээ. Энэ нь нэг талаараа намдаа шантааж хийж байга ч гэх яриа гарчээ. Ямартай ч энэ мэтчилэн асуудлаас болоод МАН дотроо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд бүрэн нэгдэж чадахгүй байгаа бололтой. Гэхдээ МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр хийсэн мэдээлэлдээ “Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт Засгийн газраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хоёрдугаарт, зарим оронд суух Элчин сайд нарыг чөлөөлж, томилох тухайн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Өнгөрсөн наймдугаар сард Их хурал 34,54 дүгээр тогтоол гаргаж, Үндсэн хуулийн цэцийн 01,02 дугаарт дүгнэлттэй холбогдуулан Засгийн газар Үндсэн хуулийн санал боловсруулсан. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Их хурал парламентад суудалтай болон суудалгүй намуудад хандан дотроо хэлэлцэж, бүлгийн шийдвэрээ гаргах санал ирүүлсэн.  МАН-ын бүлэг хуралдаанаар хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Журмын хуулиараа 30-35 хоногт багтаах боломжтой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг шийдэж, араас нь сонгуулийн хуулийг шийдэх ёстой. Улс төрийн намуудад босго тавьсан асуудал энэ удаа орж ирэхгүй. Учир нь бид 2019 онд хөндөж байсан учраас энэ удаа авч үзэхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нэг хөндсөн асуудлыг найман жилийн дотор хөндөхийг хориглосон. Тийм учраас журмын хуулийг өөрчлөхгүй. Бүлгийн гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг ерөнхийд нь бүгд дэмжиж байгаа" гэв. Ингэж хэлсэн нь намын гишүүд бүгд санал нэгдээгүй нь илт харагдаж байна. Түүнчлэн тэрбээр парламентын гишүүдийн тоог бууруулах талаар дурдсан нь 152 гишүүн гэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасныг 99 эсвэл 105 болгож магадгүй гэсэн таамаг төдийн зүйлийг баталж магадгүй бололтой. Ямартай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Сонгуулиас жилийн өмнө хийх ёстой. Тиймээс энэ сарын эхээр л хэлэлцэхгүй бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж амжихгүй гэсэн үг. МАН дотроо хэр хурдан ойлголцох нь энэ долоо хоногтоо ил болох биз ээ.

                                                                                                                                                                                                                     Д.СҮРЭН

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)