
УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцлоо.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлэхдээ “УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаанд саад бэрхшээл байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас Д.Ганбатыг бүлгийн даргаас сольж, өөрчлөөд УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. УИХ-ын тухай хуулийн хүрээнд УИХ-ын дарга бол УИХ дахь нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг хэвийн байдлаар хангах хуулиар олгогдсон эрхтэй албан тушаалтан.
Намын асуудал шийдэгдэхийг хүлээж, удаан хугацаанд харлаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад дахин шаардлага тавьсан. Гэтэл шаардплага маань биелсэнгүй. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн УИХ-ын даргад дахин шаардлага хүргүүлнэ.
УИХ-ын дарга АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг шаардаж байна. Шаардлагатай бол ҮХЦ-д хандахаас эхлээд нэгдсэн акц зохион байгуулна. АН-ын бүлгийн дарга байсан Д.Ганбат гишүүний зүгээс АН-ын зарим гишүүнийг намаас хассан, намын бүлэг тарах ётсойг эх мэт янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Хэрвээ бүлгээс гишүүд гарах бол өөрөө өргөдөл бичиж өгснөөр гардаг” гэлээ.