Соёлын сайд Ч.Номин цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Би салбарын сайд болсон цагаасаа эхлэн энэ салбарт ажиллаж буй долоо мянга гаруй уран бүтээлчдийнхээ цалинг нэмэх талаар саналыг Засгийн газарт өгсөн. Соёл урлагийн төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүсийн цалин бага, нийгмийн баталгаа сул байгаа. Ер нь дундаж цалин 700 мянган төгрөг байна. Хүн авьяас, чадвараа үнэлүүлэх ёстой. Намайг сайд болсноос хойш 20 орчим хувиар цалин нэмэгдсэн. Энэ ч хангалтгүй байна. Соёлын яамгүй 20 жил бугшсан алдааг хоёр жилийн дотор бүрэн засах боломжгүй. Өнгөрсөн хугацаанд бид салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулсан. Ингэснээр цаашид цалин нэмэгдэх боломж бүрдэж эхэлсэн” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Эдийн засаг
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13