ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох авлигын хэргийн шүүх хурал өнөөдөр товлогджээ. Энэхүү хэрэг 2020 оны наймдугаар сард АТГ-аас шүүх рүү шилжүүлснээс хойш өнөөг хүртэл дарагдаад байсан юм. Дарагдсан гэдэг нь шүүхээс ямар нэг хурал товлоогүй бөгөөд тодорхойгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр ийн шүүх хурал болох юм байна.
Хэргийг сануулбал, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон дэд дарга Б.Алтанцом нарт холбогдох, албан тушаалаа урвуулсан хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйл дэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан. Л.Бямбасүрэнг 2015 оны арваннэгдүгээр сарын 2-ны 134 дүгээр тогтоолоор ИНЕГ-ын даргаар томилсон байдаг бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан, өдгөө Худалдаа, хөгжлийн банкныхны хэргийн яллагдагч Д.Ганбатын туслахаар ажиллаж байсан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлж давуу байдал олгосон хэрэгт буруутгагдсан. Мөн хэргийг шалгах үед ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжил тийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхнасанд бас давуу байдал олгосон нь тогтоогдсон байдаг. Тэрбээр С.Мөнхнасан 2007 онд 20 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авч байжээ. Үүнээс 10 жилийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал Л.Бямбасүрэн гаргаж, 2018 оны нэгдүгээр сард есөн саяыг нь олгож давуу байдал бий болгосон хэмээн яллагдагчаар татсан юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13