Сүүлийн 10 жилд банкны салбарын ашиг тав дахин өсжээ

Admin | 2023-05-12


Өнгөрсөн 10 жилийн хугацаанд банкны салбарын нийт хөрөнгө дөрөв дахин, ББСБ-ынх 14 дахин өссөн байна. Хурдацтай хөгжиж байгаа хоёр салбарыг харьцуулбал, өнгөрсөн оны эцсээр банкны салбарын цэвэр ашиг 1 их наяд төгрөг болсон бол ББСБ-уудын цэвэр ашиг 300 тэрбум төгрөгт хүрэв. Улмаар сүүлийн 10 жилд банкны салбарын ашиг 5 дахин, ББСБ-ын ашиг 16.8 дахин тус тус өссөн аж.

Банкнуудын харилцагчдад олгосон цэвэр зээлийн хэмжээ 10 жилийн өмнөхөөс гурав дахин нэмэгдэж 20.3 их наяд төгрөгт хүрчээ. Харин ББСБ-ын цэвэр зээл 16.7 дахин нэмэгдэж 2.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний дотор ББСБ-уудын цахим зээлийн хэмжээ сүүлийн гурван жилд 5.5 дахин нэмэгдэж 1.2 их наяд төгрөгт хүрсэн.

2022 онд банкны салбар нь нийт хөрөнгийнхөө 2 хувийг, ББСБ-ын салбар 9 хувийг цэвэр ашиг болгон хувиргажээ. Үүнээс харахад ББСБ-уудын нийт хөрөнгийн өгөөж өндөр байгаа нь ашигт ажиллагааны өсөлттэй холбоотой байв. Хувь нийлүүлсэн хөрөнгийн өгөөж нь ББСБ-уудынх 14 хувь байгаа боловч банкнууд 21 хувь байж илүүрхлээ. Харин цэвэр ашгийн маржинг тооцож үзэхэд банкнуудынх 27 хувь, ББСБ-уудынх 45 хувь байна. Энэ нь банкнуудын зардал илүү өндөр байгааг харуулж буй.

Финтекийн тусламжтай ББСБ-ууд огцом хурдтай өсөж банкны салбарын чамгүй хэсгийг эзлэх болсон. Харин сүүлийн жилүүдэд нео, дижитал банкнууд гэх мэтээр банкнууд дижитал технологийн шийдэлдээ ихээр хөрөнгө оруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)