Д.ГАНБАЯР: Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын нэр хүндийг зохион байгуулалттайгаар унагаж байна

Admin | 2022-01-09


УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, АН-ын хууль эрх зүй хариуцсан дэд дарга Д.Ганбаяр Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр УИХ-ын гишүүн Ц.Тувааны шүүхийн цахим систем дэх бүртгэлд өөрчлөлт оруулсан тухай мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Би Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр УИХ-ын гишүүн Ц.Тувааны бүртгэлд өөрчлөлт оруулсан маш ноцтой асуудлын тухай мэдээлэл хийж байна.

Өнөө өглөө би Улсын дээд шүүхэд очоод “Ц.Туваан, Х.Сонинбаяр, С.Амардэлгэр нарт хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрийг авъя” гэж хүссэн. Гэтэл надад шийдвэрээ өгөөгүй. Прокурорын татгалзсан дүгнэлт гарсан байхад нь дүгнэлтээ өгөхгүй байгаа юм.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын нэр хүндийг зохион байгуулалттайгаар унагаж байна. Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар шалгагдаж байсан Х.Сонинбаярыг Х.Баттулга дахин томилсон. Улсын дээд шүүхийн мэдээллийн санд Х.Сонинбаяр нь АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны бүртгэлд хууль зөрчин өөрчлөлт оруулсан байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Туваан нь Х.Баттулгын захиалгаар О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгох сонгууль зохион байгуулж, АН хоёр дарга, хоёр тамгатай мэтээр нийгэмд харагдуулж, АН-ын нэр хүндийг унагах ажлыг өнгөрсөн жилийн турш тасралтгүй зохион байгуулсан.

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, Тамгын дарга С.Амардэлгэр нарыг “Арх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан” хэмээн АН-аас 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр АТГ-т өргөдөл гаргасан. Прокурорууд нь шүүгчдээсээ айгаад хэрэг үүсгэн шалгаж байгаа нь Монголд шударга шүүхийг бий болоход саад болж байна. Цаашид бид шүүгч Х.Сонинбаярын буруутай үйлдлийн улмаас АН-д учирсан хохирлыг Улсын дээд шүүхээс нэхэмжилнэ” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)