Н.УЧРАЛ: Өнөөдөр зургаан санг ил болгоно

Admin | 2023-05-26


Өнөөдөр зургаан санг ил тод болгох  талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдэв. Тэрбээр “Засгийн газрын тусгай сангуудыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн дагуу 6-р сарын 1-нд дуусах Ерөнхий сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж www.shilen.gov.mn -д нээж буй талаар 10.00 цагт ЦХХХЯ-д мэдээлэл өгнө.

Дараахь сангуудын мэдээллийг шилэн, ил тод байршуулна.

Үүнд:

1. БОАЖЯ: Байгаль орчин, уур амьсгалын сан

2. БШУЯ: Шинжлэх ухаан, технологийн сан

3. ХЗДХЯ: Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан

4. Соёлын яам: Кино урлагыг дэмжих сан

5. ГХЯ: Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан-2009 оноос хойшхи дата

6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)