“JCI Монгол” байгууллагын “JCI ЭКО” салбар байгууллагын санаачилгаар 2018 оноос хойш Богд хан уулын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, унаган төрхөөр нь ирээдүй хойч үедээ үлдээх зорилго бүхий Дархан цаазат Богдхан уулаа хамгаалах үндэсний аян “Залуу ой” урт хугацааны төслийг санаачилсан билээ. Энэхүү төсөл нь Богдхан уулын Их тэнгэрийн зүүн аманд шинэ залуу ойг үүсгэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэсний байгууллага, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд болон JCI Монгол байгууллагын гишүүд, дэмжигчдийн оролцоотойгоор өнөөдрийг хүртэл тасралтгүй 5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, нийт 2100 гаруй модыг тарьж ургуулаад байна.
Богдхан уул нь Дэлхийн хамгийн анхны Дархан цаазат уул бөгөөд Богд хан уулын ой нь сэрүүн бүс Сибирийн ой тайгаас Төв Азийн хуурай хээр, говь, цөлийн бүсийн торгон зааг дээр ургадаг өвөрмөц тогтоцтой уул юм. 2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэхийн санаачилсан “Тэрбум мод” төслийн хүрээнд Монголын банкны холбоо, арилжааны банкууд болон Монгол банкны хамтарсан байгаль орчныг хамгаалах, ойг нөхөн сэргээх, ойжуулах, цөлжилттэй тэмцэх зорилгоор байгуулсан Тэрбум мод сангаас 2022 оны 10 сард нээлттэй зарласан төслийн сонгон шалгаруулалт Залуу ой төслийг хүргүүлэн 200 гаруй төслөөс шалгарсан 34 төслийн нэгд багтаж, төслийн нийт санжүүжилтын 67,8 хувийг авч, 2023-2027 онд 3-8 настай, 5000 ширхэг модыг Богдхан уулын 6га газарт тарихаар төлөвлөж, “JCI ЭКО” салбар байгууллага 2023 оны төслийн нээлтээ ийнхүү нээжээ.
Төслийн нээлтэд БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд М.Ганбаатар, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Н.Ганзориг нар оролцлоо. Мөн хандивлагч, дэмжигч, хамтран оролцогчид: Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, Бадма Ёго дацан, ДХИС-ийн Удирдлагын академийн дэргэдэх Удирдагч клуб, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургууль, Жи Си Ай Монгол байгууллагын 17 салбар байгууллагын гишүүд, дэмжигч, Илтгэх индрийн ирээдүй ТББ, Оршил констракшн ХХК, Максимус Дистрибьюшн ХХК, Тотал прожект ХХК, Стандарт бал ХХК, Юнипресс ХХК, Ремакс Мост салбар зэрэг төрийн, төрийн бус болон хувийн хэвшлийн 15 байгууллагын нийт 150 орчим сайн дурын залуучууд дэмжин оролцлоо.
Дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа энэ үед нийгэмд эерэг өөрчлөлтийг авч ирэх хүслийг тээсэн иргэн бүрийг энэхүү Үндэсний аянд нэгдэхийг уриалж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13