Х.Баттулга Ардчилсан монгол ялна намд нэгдэж сонгуульд үзэх үү

Admin | 2023-06-05


   Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсан. Товчхондоо УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоотойгоор явуулж гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгохоор болсон билээ. Энэ нь УИХ-ын сонгуульд АН, МАН-аас гадна бусад намууд суудал авах ихээхэн боломжтой юм. Тэгвэл намууд идэвхжээд эхэлж. Монголд одоогоор бүртгэлтэй 35 нам буй.

ҮХНӨ батлагдсаны дараагаас Улсын дээд шүүхэд намууд нэр сольж бүртгүүлэх талаар өргөдөл ирэх болжээ.  Тухайлбал, Монголын либерал намаас Улсын Дээд шүүхэд нэрээ Ардчилсан монгол ялна нам болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр талаар өргөдөл өгсөн байна. Монгол ялна гэх хоёр үгнээс харахад тус нам Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэгдэж байна уу, эсвэл тус намыг Х.Баттулга авч байна уу гэдэг нь улс төрчдийн сонирхлыг татаж байгаа бололтой. Учир нь Ерөнхийлөгч асан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга “Монгол ялна” гэх уриатай сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан байдаг. Тиймээс энэ удаа тэрбээр Монголын либерал намд нэгдэж, нэрийг нь сольж өөрийн хүмүүсээ нэгтгэж сонгуульд сойж магадгүй аж. Ямартай ч Улсын Дээд шүүх хэрхэн шийдэхээс тус намын хувь заяа тодорхой бололтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)