Л.ЭНХ-АМГАЛАН: Хоёрдугаар сарын эхний долоо хоногт хичээл ордгоороо орно

Admin | 2022-01-10


Коронавируст халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа үед хичээл сургалтын үйл ажиллагааг ямар хэлбэрээр явуулах талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлжээ.

Тэрбээр “Хоёр долоо хоногийн дараа халдварын давлагаа ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Хоёрдугаар сарын эхний долоо хоногт хичээл ордгоороо орно.

Харин түүний дараах 2-3 долоо хоногт омикроны давлагаа, өвчлөл ямар байхаас шалтгаалж сургуулиуд хичээлээ ямар байдлаар явуулах талаар УОК, Засгийн газрын хэмжээнд тодорхой хувилбаруудыг хэлэлцэнэ.

Хэрэв омикроны хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар урьдчилж хэлэхэд эрт байгаа учраас гурван долоо хоногийн дараа хичээл эхлэх үед нөхцөл байдал ямар байхаас шалтгаалаад хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг тухайн үед нь шийднэ” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)