Улсын Онцгой Комиссын мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан дараах мэдээллийг хүргэлээ. Тэрээр “Коронавирусийн тоо огцом нэмэгдэж байна. 2021 оны сүүлийн долоо хоногийн тоог 2022 оны эхний долоо хоногтой харьцуулахад халдварын тоо дөрөв дахин ихэссэн байна. PCR шинжилгээгээр оны өмнө 4.4 хувь байсан бол одоо 14 хувь нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 3-3.5 дахин ихэсч байна. Одоогоор Улаанбаатарт 1515, орон нутагт 894 ор дэлгэгдсэн байх бөгөөд орны ачаалал нэмэгдэж, хүлээлт үүсэж байна. Энэ хүрээнд ЭМЯ-наас нэгдсэн ор зохицуулах баг ажиллаж байна. Тус баг эрсдэл бүхий иргэдийгээ эрэмбэлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ шуурхай яаралтай үзүүлэхээр ажиллаж буй. Эрсдэл бүхий иргэд гэдэгт өндөр настан, хавсарсан эмгэгтэй, вакцины бүрэн тундаа хамрагдаагүй иргэд, жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүд багтана. Мөн цаашид коронавирусийн халдварын тоо нэмэгдэхэд авах арга хэмжээний төлөвлөгөөг гаргасан. Өнөөдрийн байдлаар 4000 орыг бэлдсэн байгаа бөгөөд 1500 ор нэмж дэлгэхээр бэлтгэл ажлаа базааж байна” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Эдийн засаг
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13