С.Баяр, С.Батболдын Засгийн газарт Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон МАН-аасаа гарчээ. Тэрээр намаасаа гараад зогсохгүй УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намын дэд даргаар сонгогдсон байна. Ж.Цолмон “ШИНЭ нам өнгөрсөн сонгуулиар 200 гаруй мянган сонгогчийн саналыг авч байсан. Энэ нь хэрэв хувь тэнцүүлсэн тогтолцоогоор бол УИХ-д бүлэг байгуулах хэмжээний саналын эрх. Зөвхөн хоёр намын тогтолцоо руу түлхдэг сонгуулийн дүрэм эрүүл саруул дуу хоолой, эрүүл зөв бодлогыг тойргийн гадна үлдээж ирсний л жишээ” хэмээн УИХ-ын сонгуулийн тогтолцооны талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр ирэх сонгуулиар ШИНЭ намаас жагсаалтаар УИХ-ын гишүүн болох боломжтой гэж үзэж ийм нүүдэл хийсэн бололтой. МАН түүнийг хамгийн сүүлд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлаар томилж байсан юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13