Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд хийж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "2023 оны Засгийн газраас "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан. Энэ хүрээнд 5Ш төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Шувуу ажиллагааг би ахалж ажиллаж байгаа. "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан 92 хүнийг Монгол Улсад авч ирнэ гэсэн мэдээллийг өгч байсан. Энэ тоо өсөж 127 болсон. Эдгээр хүмүүс эрэн сурвалжлах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар Интерполын Улаан буланд зар мэдээгээр 22, Хөх буланд зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжлуулж байгаа. Энэ сарын 3-ны байдлаар Улаан буланд зарлуулсан гурав, Хөх буланд зарлуулсан 42, нийт 45 хүнийг олж тогтоосон. Үүнээс Монголд авч ирсэн таван хүн байгаа. Хэргээ шийдвэрлүүлэхээр сайн дураараа ирсэн 12 хүн бий. Нэмээд 10 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Авч ирсэн болон өөрөө сайн дураараа ирсэн хүмүүсээс дөрвийнх нь хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Мөн дөрвийг нь шүүхэд шилжүүлсэн.
Шувуу” ажиллагааны хүрээнд интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байгаа 47 иргэнээс 25 иргэний байгаа газрыг тогтоосон.Нүүрсний хэрэгт холбогдсон Наранхүүг БНСУ-д байхад нь баривчилсан, Ч.Сайханбилэгийг авчрах ажиллагаа явагдаж байна. Оргон зайлсан Н.Удаанжаргалыг Малайз улсад байгааг тогтоосон.
Хаана байгаа нь тогтоогдоогүй 22 хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Казахстанд гурав, Турк улсад дөрөв, БНСУ-д зургаа, АНУ-д нэг, Австралид нэг, Францад нэг, Испанид нэг, Беларусьд нэг, Хонконгод хоёр, Японд нэг, Швейцарт нэг, Шведэд нэг, Малайзад нэг, Киргизэд нэг байна. Эдгээр хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож холбогдох газруудад хүргүүлсэн. Бусад хүмүүсийн байршлыг тогтооход хугацаа орж байна" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13