Улс төрийн намууд 39 хүн нэр дэвшүүлж байж сонгуульд оролцох болно

Admin | 2023-06-12


   УИХ энэ долоо хоногт Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Маргааш буюу  мягмар гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно. Харин пүрэв гарагт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлторуулах тухай хуулийг төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх аж.

Парламентын гишүүдийн тоог 126 болгосноороо энэ удаагийн сонгууль онцлогтой. Үүнтэй уялдуулан Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хийж байгаа. Хуулийн хэлэлцүүлгийн явцад сонгогчдын дөрвөн хувиас дээш санал авсан улс төрийн нам УИХ-д суудалтай болох эрх үүснэ гэжээ. Хуулийн төсөлд гурван хувь гэж тусгасан ч хэлэлцүүлгийн шатанд дөрөв болгон нэмэгдүүлсэн байна. Мөн ирэх сонгууль 76 тойрог, 78 мандаттай болсон учраас улс төрийн нам тойргийн 78 мандатын 50+1 хүнийг нэр дэвшүүлж байж УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй болох өөрчлөлтийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгажээ.

Өмнө нь 76 гишүүнтэй байхад улс төрийн намууд 76 тойрогт бус нэг, хоёр тойрогт хүнээ нэр дэвшүүлж болдог байсан. Өөрөөр хэлбэл, аливаа улс төрийн нам өөрийн нөөц боломжийн хэмжээнд сонгуульд оролцдог байлаа. Тэгвэл одоо улс төрийн намууд тойрогт 39 хүн нэр дэвшүүлж байж Улсын Их хурлын сонгуульд оролцох эрхтэй болох өөрчлөлтийг тусгасан байна. Энэхүү өөрчлөлтөөр, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа бүх нам сонгуульд өрсөлдөх боломжгүй болох нь. Учир нь МАН болон АН-аас бусад улс төрийн намуудын төлөвшил, боловсон хүчний нөөц хангалттай биш. Зарим жижиг намууд 39 хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж чадахгүй.      

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)