Засгийн газрын зүгээс 2023 оныг Аялал жуулчлалын жил болгон зарласан билээ. Гэвч дотоодын буюу орон нутгийн нислэг маш үнэтэй байгаа талаар иргэд шүүжмлэх болсон билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Улаанбаатараас хамгийн хол чиглэлд нисье гэж бодъё. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас Баян-Өлгий чиглэлд нисэхийн тулд нэг сая долоон зуун мянган төгрөгийн тасалбар авч байна. Дотоодын нислэг үйлдэж байгаа хоёрхон компани бий. Эдгээр компаниудад салбар яамны зүгээс тасалбарын үнийг хөнгөлөх асуудлаар удаа дараа шаардлага, саналаа хүргүүлж байсан. Гэвч тодорхой шалтгаануудын улмаас бодитой хөнгөлөлтийг үзүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс бид дотоодын нислэг үйлдэх гуравдагч компани болох МИАТ-ийг оруулж ирэхээр болж байгаа юм. Ингэснээр ашиг орлого олох зорилгоор бус нийгмийн хариуцлагын хүрээнд нисэх үүрэг чиглэлийг өгсөн. Гэхдээ МИАТ-ийн хувьд алдагдалтай нисэхгүй байх тэрхүү боломжийг нь олгож байгаа. Энэ хүрээнд Засгийн газраас тогтоол гаргасан. Тиймээс МИАТ-ийн хувьд одоо есөн аймаг руу шууд нислэг хийхээр бэлтгэж байгаа. Тэгэхээр хамгийн хол буюу Баян-Өлгий аймаг руу 1.7 сая төгрөгөөр биш 800-900 мянган төгрөгийн хооронд нисэхээр болж байна. Харин Хөвсгөл чиглэлд 1.5 саяар биш 500-600 мянган төгрөгөөр нисдэг болгоно" гэж "Өдрийн сонин"-д өгсөн ярилцагадаа онцолжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13