УИХ-ын гишүүн, сайд Х.Булгантуяагийн талаар цахим орчинд нэлээд шүүмжлэл үүссэн билээ. Тэгвэл хуульч Ч.Өнөржаргал энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Х.Булгантуяа гишүүн харин ч залуудаа зориг гарган улс төрд орсон нь хамгийн талархууштай зүйл юм. Х.Булгантуяа хирийн охид чинь улс төрийн соёл төлөвшөөгүй энэ бохир улс төрд орохоос айж байна, мөнгөгүйдэж байна.
Хүн өөрөө төгс биш тул алдаа гаргадаг. Хувь хүний алдааг нийт эмэгтэйчүүдтэй холбож ярих нь утгагүй байна. Х.Булгантуяа нь Парламент ток дээр хариуцлага тооцох тухай ярьсан байна лэ шүү. Тэр ярилцлагыг нь үзчихнэ биздээ хувь хүний дүгнэлт уншиж байхаар үзчихсэн нь дээр!
Дээрээс нь тодроогүй байгаа нэр дэвшигч эмэгтэйчүүдийг одоогийн болон өмнөх үеийн нэр гишүүдтэй харьцуулах хэрэг байхгүй‼️
60 хувьд нэр дэвшиж орж ирэх эрчүүд чинь ч маш сайн шигшигдэж орж ирэх нөхцөл бүрдэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудыг мөнгөөр усалсан нь бус мэдлэгээр шигшигдсэн нь нэр дэвшинэ гэдэг том дэвшил шүү.
Дахин мөнгөтэй корооляануудын мөнгөө өсгөх хэрэгсэл нь парламентын суудал биш байх боломж бүрдэнэ‼️ Парламент бол хөгжлийн бодлого, хууль зүйн бодлого ярьдаг газар болох эхлэл тавигдана гэж найдаж байна.
Парламент ҮХНӨ хийхдээ хамгийн их ярьсан, үндэслэл болгосон төлөөллийн зарчим хэрэгжих бодит нөхцөл байдлыг бүрдүүлнэ гэж найдах үлдлээ" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13