Б.Пүрэвдорж гишүүн Ш.Адьшаагийн ашиг сонирхлыг тас цохив

Admin | 2023-06-19


Ховдын Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж хоёр хоёулаа АН-ынх. Хоёулаа нам нэгтэй атлаа харин хэлж ярьдаг, хийж бүтээдэгээрээ тэнгэр газар шиг ялгаатай. Ш.Адьшаа юм л бол төрөөс олз хайж, хуулиар хулгай хийчих гээд шиншилж явдаг бол Б.Пүрэвдорж гишүүн дандаа ард түмний талд зогсож ирсэн байдаг.

Баримт 1: 2023.1.10. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Хуулийн үзэл баримтлалд дотооддоо газрын тос боловсруулах үндэсний үйлдвэрүүдийг дэмжих гэсэн гоё танилцуулгатай. Угтаа бол хуурамч шатахуун үйлвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн лоббины хууль. Лавхан ухаад үзвэл Монголын шатахууны зах зээлийг базагч “Трафигура” гэх тодотголтой Э.Жононбаяр цухуйдаг.

Баримт 2: 2023.1.13. Ш.Адьшаагийн хуурамч шатахууныг дэмжсэн хуулийн хулгайг шууд илчилж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зоригтой үг хэлэв. Тэрээр “..."Хуурамч шатахууны хуулийг хоёр жилийн турш ярьж, хууль батлуулж зогсоосон. Гэтэл энэ хуулийг нэг УИХ-ын гишүүн дизель түлш холих зорилгоор оруулж ирлээ. Энэ хуулийг та нар УИХ-аар давуулна гэвэл гонжийн жоо...” гэсэн алдарт үгээ хэлсэн юм. Нэг гишүүн гэдэг нь мань Ш.Адьшааг хэлж байгаа хэрэг.

Баримт 3: УИХ-д “Зонхова фракц” гэсэн төсвийн мөнгөөр Тасганы овоонд бурхан барих гээд бүтэлгүйтсэн шашинжсан нэг фракц бий. Ц.Цэрэнпунцаг,Ц.Анандбазар, Б.Чойжилсүрэн, Ш.Адьшаа нар энэ фракцынх. Гэтэл мань Ш.Адьшаа нэг л өдөр хуурамч шатахууны хууль өргөн барьснаас үүдэн Ц.Анандбазартайгаа хонь чоно болсон сурагтай.

Баримт 4: Ерөнхийдөө бол Б.Пүрэвдорж гишүүний яриад байгаа нь түмэн зөв. Зөв гэдгийг нь ч ховдынхон “Манай “дээгүүр толгойт” маш зөв ярьж байна гэсэн үнэлгээ өгөн нотолж байна.

Баримт 5: Б.Пүрэвдорж гишүүн сүүлд хэлэхдээ “Энгийнээр тайлбарлавал, шатахууны агуулахуудад том торхнууд байдаг. Түүний 75 хувьд нь оргинал дизелийн түлш хийчихээд 25 хувьд нь нафта, керосин зэрэг бүтээгдэхүүнүүдийг хольдог. Том торхнынх нь ёроолд сэнс байдаг. Тухайн сэнсээр хольцыг хооронд нь хольдог. Ингээд агуулахаас ачаад нэг шатахуун түгээгүүрт буулгана. Мэдээж түгээгүүрийн цэгт сэнс байхгүй учраас хөдөлгөөнгүй удахаараа тухайн шатахууны хүнд металиуд нь тунаад, хөнгөн металиуд нь ялгараад дээшээ гарчихдаг. Түүнээс болж дизелийн түлш хэрэглэдэг машины аппаратур нь жил болоод эвдэрдэг. Шатахуунаар ажилладаг машины цахилгаан тоног нь хоёр жил болоод эвдэрдэг. Үүнээс болж иргэдийн дийлэнх хэрэглээ болсон приус, портер зэрэг машинуудаараа хохирдог. Үүнээс гадна та бүхэн санаж байгаа бол гурван жилийн өмнө замын хажууд байгаа цахилгааны шонгын сууриас дээш 20-30 см хэмжээнд хар тортог цохьчихдог байсан. Тэр нь төрийн өмчийн нйитийн тээврийн автобусууд хамгийн муу шатахуун хэрэглэдэг. Түүнээс ялгарч байгаа хүнд металиуд байхгүй юу. Тухайн хүнд металиуд нэг метрээс дээш дэгддэггүй. Гэтэл хамгийн харамсалтай нь бага насны хүүхдүүд тэр хүнд металиар амьсгалж хордож байгаа шүү дээ” гэдгийг дахин дахин давтаад байгаа.

Эндээс үзэхэд иргэдийн эрүүл мэнд, амьжиргааны үндэс болсон машин техникийн эвдрэл гэмтэлгүй байдлын төлөө дуугараад байгаа Б.Пүрэвдорж гишүүний зөв болж таараад байна. Харин Ш.Адьшаа бол нэг их үндэсний үйлдвэрлэл гэсэн гоё үгний цаана хуурамч шатахууны бизнес эрхлэгчдийн захиалгаар хууль батлуулж, шаггүй шан харамж авахаар мөрөөдөж байсан нь ийнхүү Пүүжээ гишүүний хараанд өртөн гэрэл цохиулж явцгүй болов бололтой. Жононбаярын хөгшин хүүхэлдэй Ш.Адьшаа чухам яагаад иргэдийн машин тэрэгний дайсан болсон “хуурамч шатахуун”-ыг ямар ч татваргүй оруулж ирэхийн төлөө үхэн хатан зүтгээд байгаа нь хачирхалтай. Ямар ч байсан энэ удаад Б.Пүрэвдорж гишүүн Ш.Адьшаагийн мөнгө ханхалсан ашиг сонирхлыг тас цохиж чадлаа.

М.ОРГИЛ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)