Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр танилцуулав.
Тус дүгнэлтийг танилцуулж дууссаны дараа яллагдагч нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан түр завсарлуулах хүсэлт тавьсан юм. Шүүгчид оролцогч нарын хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдаан долдугаар сарын 3-ны өдрийн 14:00 цаг хүртэл завсарлахаар боллоо. Энэ хугацаанд шүүгдэгч, ААН-үүд Хөгжлийн Банканд учруулсан хохирлоо төлөх боломжтой гэдгийг даргалагч шүүгч хэлэв. Ийнхүү долдугаар сарын 3-ны өдрөөс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч, хуулийн этгээдүүдийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэх юм. Шүүх хуралдаан ажлын 47 өдөр үргэлжилж гэм буруугийн дүгнэлтээр 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13