Г.ЗАНДАНШАТАР: Англи хэлийг хуульчилбал манайд үйл ажиллагаа явуулдаг франц, герман, орос зэрэг сургууль хаагдахад хүрнэ

Admin | 2023-06-29


   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын Ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.  Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Олон улсын нөхцөл байдал хурцадмал үед англи хэлийг улс төржүүлэхээс илүүтэй шинжлэх ухаанчаар хандах ёстой. Уг асуудал нь Үндсэн хуулийн 16.7, 8.1, 2.1 дэх заалттай тус бүр зөрчил үүсгэж болзошгүй байгаа учраас тэр.  Хэрэв боловсролын байгууллагын үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж хуульчлах юм бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа герман, франц, хятад, орос, япон, солонгос сургуулиуд хаагдахад хүрнэ. Өөрөөр хэлбэл хуульд төрөөс тавьсан шаардлагад нийцүүлэн хувийн сургууль ажиллуулна гэж заасан байдаг. Хүүхдүүд нэгдүгээр ангиасаа англи хэл үзээд эхлэх юм бол кирилл болон латин үсэг цаашлаад үндэсний цөөнхийн асуудал яригдана. Монгол хэлээ дэмжье гэсэн Үндэсний бодлого бий. Технологийн эрин үед хэл сурах асуудал хамаагүй хялбарчлагдаж байгаа. Орчуулга хийдэг тоног төхөөрөмж гарсан ч орчуулагчийг орлож чадахгүй. Тиймээс эх хэлээ эхлээд сайн сурах ёстой. Аль нэг улсад хайртай, түүний тулган шаардлага мэтээр ойлгож болохгүй.Монгол хүүхдүүдийг хятад, япон, франц хэл сурахыг хориглож болохгүй гэсэн үг" хэмээн ярилаа. 

Иймд уг асуудал хуулийн зөрчилтэй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж, хойшлуулав. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)