Үндэсний их баяр наадмын тухай хуулийг УИХ хэлэлцэж байна.
Энэ үеэр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Анх 2003 онд баяр наадамтай холбоотой арга хэмжээг хуульчилсан. Уг хууль тодорхой цаг үед хэрэгжиж байгаад зохион байгуулалтын хувьд шинэчлэх шаардлага байгаа юм. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалж, аймаг, сумын баяр наадмыг өөр өдөр тэмдэглэж болох бөгөөд улс аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтоохоор хуульчилсан. Эдгээр баяр наадмыг наймдугаар сарын 10-ны дотор тэмдэглэж дуусах ёстой. Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Шадар сайдын ажлын албанаас аймгуудад баяр наадмыг нэгэн зэрэг тэмдэглэх чиглэлийг хүргүүлж ажиллаж байгаа. Бид цаашдаа хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр анхаарч ажиллана. Допингийн асуудлаарх дүрэм журмын хувьд зөвхөн үндэсний бөхтэй холбоотой биш. Нийт мэргэжлийн спортын тэмцээн уралдаан дээр допингтой холбоотой асуудлыг зохицуулж байгаа" гэв. "Монголын үндэсний бөхий холбоо" ТББ-ын тэргүүн, улсын заан Ц.Магалжав "Үндэсний бөхийн холбоо допингийн эсрэг ажиллаж байгаа. Үүний нэг ажил нь наадмаас наадмын хооронд 100 орчим бөхөөс шинжилгээ авч ажиллаж байна. Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагатай хамтран сургалтын үйл ажиллагааг жилд хоёр удаа явуулдаг. Хориотой эм бэлдмэл оруулж ирдэг хүмүүс байгаа юм. Сүлжээ үүсгээд залуучуудыг хуурдаг. Холбогдох байгууллагуудтай хамтарч намраас энэ чиглэлээр ажиллана" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06