
Өнгөрсөн долоо хоногт үерийн эрсдэлтэй "S'Outlet", "Aqua Garden", "Шунхлай" ШТС-ыг албадан буулгах захирамжийг НЗДТГ-аас танилцуулсан билээ. Түүнчлэн "Шунхлай" шатахуун түгээх станцыг буулгаж эхэлсэн. Тэгвэл энэ үеэр Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн "Эхний ээлжид барилгыг нураах мөнгийг төсвөөс гаргана" хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг нэлээд татсан. Харин энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан "Төрийн хариуцлагатай албан тушаалтан ингэж амны зоргоороо ийм мэдэгдэл хийж болдоггүй юм. Тэр тусмаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр. Нийслэлийн албан ёсны байр суурь биш гэж үзье. Төсөв батлах онцгой эрх зөвхөн УИХ-д байдаг. Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг сануулъя. Хохиролд төсвөөс нэг ч мөнгө гаргахгүй" гэж байр сууриа илэрхийлсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ногоон автобусны асуудлаар БНСУ-ын хоёр иргэнийг баривчилжээ
tentsver.mn | 12 цагийн өмнө


"Но"-той ногоон автобусны ард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан...
tentsver.mn | 13 цагийн өмнө


Албан тушаалаа өгөөд хариуцлагаас мултардаг үзэгдлийг зогсоо...
tentsver.mn | 13 цагийн өмнө

























