Монгол Улсын Үндсэн хууль 30 жил: Баян-Өлгий аймаг АИХ-ын депутатуудын үйл хэргийг сурагчдад сурталчлан таниулав

Admin | 2022-01-11


Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг аймаг, орон нутагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын 97 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд АИХ-ын депутатаар тус аймгаас сонгогдон, ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан иргэдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. 

Мөн аймгийн музейд байршуулсан ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан депутатуудын үйл хэрэг, гэрэл зургийн цомгийг баяжуулж, сурагч багачуудад  сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулсан байна

Түүнчлэн, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор Булган сумын Эрүүл мэндийн төвийг АИХ-ын депутат, Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Жүнисийн нэрэмжит болгожээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)