Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг аймаг, орон нутагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын 97 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд “Хөдөлмөрлөх миний үүрэг” сэдэвт эссэ бичлэгийн болон “Хүүхдийн эрх миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдааныг хүүхдүүдийн дунд зохион байгуулжээ.
Түүнчлэн, тус аймгаас АИХ-д сонгогдон, Үндсэн хуулийг батлалцсан 17 депутатаас өдгөө амьд сэрүүн байгаа 9 депутатыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн “Сайхан Монгол” орон нутгийн телевизийн “Депутатууд аа, дээшээ морил” шууд нэвтрүүлэгт оролцуулжээ. Депутатууд аймгийн музейн “Депутатын булан”-тай танилцаж, төрийн албан хаагчидтай уулзалт хийсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13