Ардчилсан намын 4/11 ээлжит мэдээллийн цагаар АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээлэл өглөө. Тодруулбал, Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт болон АЭХ-ны удирдлагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр С.Баярцогт "Надтай холбоотой асуудалд би тайлбар хэлэхэд үнэндээ бол эрх мэдлийн хонгилоор чирээд, ордны 3 давхарт бүх хэрэг шийдэгдэж байна гэж Х.Нямбаатар сайдын хэлсэн бүгд үнэн. Энэ бүхэн ил тод болно. Хилс хэрэг байсан гэдгийг Монголд ч, Швейцарт ч шийдсэн. Үүнтэй холбоотойгоор Х.Баттулга Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Цэцээс шүүхтэй холбоотой хууль зөрчсөн зүйл алга гэдэг шийдвэр гаргасан. Бүх шатандаа шалгагдсан. Миний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүс нь маш ойлгомжтой. Энэ бол хуучин Ерөнхийлөгч Х.Баттулга. Зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийдэг" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Чингис хаан музей өдөр бүр 09:00-20:00 цагт ажиллана
tentsver.mn | 8 минутын өмнө
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулг...
tentsver.mn | 25 минутын өмнө
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2 цагийн өмнө
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 21 цагийн өмнө
“Эрдэнэс алт ресурс-ийн өнгөрсөн, одоо, ирээдүй” онол, практ...
tentsver.mn | 2024-05-13