Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинд манай улсад айлчилж буй билээ.
Сүүлийн үед ОХУ түлш шатахууны экспортоо түр хязгаарлах шийдвэр гаргасантай холбогдуулж Монгол Улсад тогтвортой нийлүүлэхэд анхаарч өгөхийг уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
Түлш, шатахууны экспортыг түр хязгаарлах тогтоолыг гаргахдаа Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээртэй, мөн найрсаг харилцаатай орнуудад хамаарахгүй байхаар тусгасан. Тиймээс Монгол Улсад түлш, шатахууны экспортын түр хязгаарлалт хамаарахгүй гэдгийг ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин хэллээ.
Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд хоёр орны хууль тогтоох дээд байгууллага чухал үүрэгтэй бөгөөд хоёр орны харилцаанд ач холбогдол өгч хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газартаа дэмжлэг үзүүлж ажиллахаа ОХУ-ын Төрийн Думын дарга илэрхийлэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13