Ж.Сүхбаатар сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгчээ

Admin | 2023-10-02


Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар “Тэнүүн-Огоо” ХХК-тай 800 автобусны 318 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу эхний ээлжинд 100 автобус оруулж ирсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Энэхүү асуудалд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарыг буруутгаж буй. Тэгвэл Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн байна. Түүний асуудлыг өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)