Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар болон Хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. "Но"-той ногоон автобусны асуудлаас үүдсэн олны шүүмжлэлийн шуурганд хоёул өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Гэхдээ албан тушаалаасаа огцрохдоо хэн хэн нь "уучлал гуйж байна" гэсэн боловч араас нь "хүнд ажил", "би ямар ч буруугүй", "энэ асуудалд оролцоогүй" гэх мэтчилэн их л ихэрхүү өнгө аястай ярьж харагдав. Ж.Сүхбаатар сайд бүр "би хуулийн хариуцлага хүлээх юм хийгээгүй" гэж хэгжүүрхэв. Төрийн мөнгийг хайр найргүй хэрэгцээгүй зүйлд зарцуулж, хуйвалдаан хулгайд оролцчихоод ил болоод ирэхээр эцэст нь албан тушаалаасаа буугаад алга болоод өгдөг зуршил улс төрийн хүрээнд бүр хэвшил болчихлоо. Албан тушаалаа өгөөд дараагийн карьераараа хөөгөөд улс төрд ороод ирдэг байдлыг бүр таслан зогсоомоор байна. Иргэдийг энэ мэт доромжилдог үзэгдлийг хүлцмээргүй байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13