"Но"-той ногоон автобусны ард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байгаа юу?

Admin | 2023-10-03


   Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа өгөхдөө "Но"-той ногоон автобустай холбоотой хүний нэрийг цухуйлгаад авав. Тэрбээр "Яг үнэндээ би оролцоогүй. Улсын төсвөөр 166 эрх шилжүүлэх чиглэлээр ажил явагдаж байна. Үүний нэг нь автобусны асуудал. Эрхзүйг нь нээж өглөө. Хотын бонд гаргаж өглөө. 7000 орчим гарааш нурааж өглөө. Хашаа хайсыг нь буулгаж өглөө. Нийтийн тээврийг нь шинэчлээд иргэддээ бэлэг барья гэсэн ийм асуудал боллоо. Автобусны тендерийн асуудалд хот зохион байгуулах үүргээр л оролцсон. Тэр "Тэнүүн-Огоо" компанитай ч уулзаж байгаагүй. Хувийн хэвшлийн компанийн үйл ажиллагааг дэмжиж ажилла гээд Д.Амарбаясгалан дарга хэлж, уулзуулсан" гэв. Ямартай ч Хотын даргын хувьд энэ үгийг зүгээр ч нэг унагаагүй болов уу. Магадгүй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн шахалтаар "Тэнүүн-Огоо" компанид давуу байдал үүсгэсэн байж болох юм. Хууль, хяналтын байгууллага энэ асуудлыг анхааралдаа аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)