БНХАУ-ын ӨМӨЗО-оос Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих буцалтгүй тусламж олгожээ

Admin | 2023-10-10


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзаж, хоёр талын боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

"Монгол Улсын оюутнуудыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд суралцуулах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээр" байгуулсанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан талархал дэвшүүлсэн. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар 2025 оноос бакалаврт 200, магистрт 40, докторт 20 монгол залуус суралцах боломжтой болох юм.

Түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын төвийн үйл ажиллагааг сайжруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны зүгээс Монгол Улсын Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжих буцалтгүй тусламжийг олголоо гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)