
Хятад улсын иргэд 5 болон 8 дугаар ангийн сурагчдыг автомашинаар хөөсөн талаар иргэн фэйсбүүктээ мэдээлэл оруулсныг цагдаагийн байгууллагаас шалгаж худал мэдээлэл болохыг тогтоожээ.
Тодруулбал, Дорнод аймгийн цагдаагийн газраас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн мөрөөр шалгахад урьдчилсан байдлаар худал болох нь тогтоогдсон.
Тус аймгийн дунд сургуулийн нэгэн багш эцэг, эхчүүддээ сэрэмжлүүлэг өгөхдөө болоогүй зүйлийг болсон мэтээр ярьсныг зарим иргэд итгэж нийтэлжээ.
Иймд олон нийтийн цахим сүлжээнд үнэн, худал нь тодорхойгүй, эх сурвалжгүй мэдээллийг түгээж, иргэдийг төөрөгдөлд оруулахгүй байх, аливаа мэдээллийн үнэн эсэхийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол хэл, бичгийн заах арга зүйг стандартжуулна
tentsver.mn | 1 цагийн өмнө

Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн н...
tentsver.mn | 22 цагийн өмнө


Монгол, Японы хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшлийн...
tentsver.mn | 23 цагийн өмнө


























