Бусдыг хутгалж, зугтаасан Б-ийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Admin | 2023-10-10


Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр интернэт тоглоомын газарт 2023 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 19:00 цагийн үед иргэн У нь үл таних хүнд хутгалуулсан хэрэг гарч байлаа. Цагдаагийн албан хаагчид уг хэргийг Б гэгч үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж тогтоон, түүнийг саатуулах үед хоёр гартаа хутга барьж, наалддаг туузаар бэхэлсэн байдалтай цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн, улмаар өөрийн болон бусдын амь, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргасан тул албаны тусгай хэрэгсэл болох резин сумтай буу ашиглаж үйлдлийг таслан зогсоож, аюулгүй болгож байсан юм.

Дээрх этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2023 оны аравдугаар сарын 2-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)