Дотоодын дээд боловсролын байгууллагын эрэмбэ, чансааг анх удаа зарлаж байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургууль бий.
Тодруулбал БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрөн тавдугаар сард Лондон хотод "Дэлхийн боловсролын сайд нарын чуулган"-д оролцох үеэрээ дэлхийн их дээд сургуулиудын эрэмбэ чансааг зарладаг Times Higher Education байгууллагын удирдлагуудтай уулзаж манай улсын сургуулиудын дотоодын эрэмбэ чансааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн ба энэ ажлын үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Их сургуулийн сургалтын чанар, судалгаа хийдэг эсэх, оюутнуудын сурах орчин, төгсөгчид ажлын байранд гарсан хувь зэргийг харгалзан 61 их сургуулийг эрэмбэлсэн ба дараах их сургуулиуд эхний 10 байрт жагсаж байна. Нийт 272 үзүүлэлтийг хэмжиж дээрх эрэмбийг гаргажээ.
- Монгол Улсын Их Сургууль
- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
- Шинжлэх Ухааны Технологийн Их Сургууль
- Монгол Улсын Боловсролын Их Сургууль
- Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
- Монгол Германы Хамтарсан Геологийн Их Сургууль
- Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
- Отгонтэнгэр Их Сургууль
- Моносын Эмнэлзүйн Их Сургууль
- Соёл Урлагийн Их Сургууль зэрэг сургуулиуд эхний 10 байрт оржээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 5 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14