
Цахим орчинд нийтийн тээврийн жолооч өндөр настай зорчигчтой зүй бус харьцаж буй бичлэг энэ сарын 18-ны өдөр тархсан. Тухайн жолоочид Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын газраас хариуцлага тооцжээ.
Уг явдал 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр Ч:25 Тоосгоны үйлдвэр Дүүхээ төв чиглэлийн нийтийн тээврийн автобусанд болжээ.
Автобусны жолооч Ц-г Зөрчлийн тухай хуулийн дагуу “Зорчигч иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл шаардлагыг хангаагүй” буюу Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 заалтыг үндэслэн арга хэмжээ тооцжээ.
Жолооч Ц нь “Зорчигч тээвэр”-3 компанид ажиллаад хоёр жил болсон. Тухайн үед зорчигчийг автобусны дунд хаалгаар буух шаардлага тавихад зорчигч нь хөл муутай тул хойшоо явж чадахгүй гэснээс маргаан үүсжээ.
Зөрчил гаргасан жолооч Ц “Зорчигч тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Би ёс зүйн алдаа гаргаж хараалын үг хэлсэн. Миний буруу. Намайг уучлаарай” гэв.