Хан-Уул дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шатрын спортыг сурталчлах, шатрын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Их нүүдэл-2023” тэмцээнийг ерөнхий боловсролын 15 дугаар сургууль дээр зохион байгууллаа.
Тус тэмцээнд төрийн болон төрийн бус өмчийн 26 сургуулийн 624 сурагч оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс 1-12 дугаар ангийн 72 сурагч шилдгээр шалгарч, Батламж, алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдлаа.
Багийн нэгдсэн дүнгээр:
Тэргүүн байрт “Орхон Хасү” сургууль,
Дэд байрт 15 дугаар сургууль,
Гутгаар байрт 52 дугаар сургууль,
Тусгай байрт 32, 115 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Шилдэг багшаар 7 дугаар сургуулийн багш Ц.Адъяажаргал, 115 дугаар сургуулийн багш Н.Гансүх, Б.Түвшинбаатар, “Шинэ-Өнөөдөр” сургуулийн багш Б.Өлзийсайхан нар шалгарлаа.
Тэмцээнийг Монголын Шатрын холбооны шүүгчид олон улсын шатрын холбооны дүрмээр шүүн явуулж, дүүргийн аварга шалгаруулах тэмцээний I, II байранд шалгарсан “Орхон ХаСү”, 15 дугаар сургууль 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрх авлаа.
ТЭМЦЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН БАГШ, СУРАГЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 3 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14