НӨАТ-ын буцаан олголт энэ сарын 27-28-нд иргэдийн данс руу шилжинэ

Admin | 2023-10-24


НӨАТ-ын 2023 оны гуравдугаар улирлын буцаан олголтын мөнгийг аравдугаар сарын 27-28-ны хооронд иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөсөн болохыг Татварын байгууллагаас мэдээллээ.

Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх эрхтэй байдаг. Татварын байгууллагаас энэхүү хүсэлтийг аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд авч байв.

Энэ хугацаанд 34,104 иргэн хөрөнгийн татвартаа 422.4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)