17 настай хүүхдүүд машин жолоодож яваад осолдож, нэг нь амиа алджээ

Admin | 1 Жилийн өмнө


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд аравдугаар сарын 21-ний шөнө зам тээврийн ноцтой осол бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас ослыг шалгахад Тоёота приус маркийн автомашиныг жолоодож явсан 17 настай эрэгтэй нас барж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан 17 настай хүүхэд гэмтсэн хэрэг бүртгэгджээ. Гэмтсэн хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Тухайн осолдсон хүүхдүүд Мөнххаан сумын харьяат байсан гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

Иргэд жолооч нар та бүхэн насанд хүрээгүй болон жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн түлхүүрийг насанд хүрээгүй хүнд шилжүүлэхгүй байх, хөдөлгөөн эхлэхдээ тухайн орчныг шалгах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас санууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)