Хавдрын эмнэлгийн шинэ барилгын төсвийг батлахыг УИХ-ын гишүүдээс шаардаж хэвлэлийн бага хурал хийнэ

Admin | 2023-10-26


Өнөөдөр болох зарим үйл явдлууд.

08.30 цагт: “Новотел” зочид буудалд: Кибер аюулгүй байдлын талаарх “Кибер тусгаар тогтнол” форум болно.

09.00 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд (Зайсанд): “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хэрэгжилтийг танилцуулна.

09.00-12.00 цагт: Эрүүл мэндийн салбар анх удаа үйлчилгээний стандарттай болж буй талаар зөвлөх сургалт болно. Утас: 8911-9482, 9612-1060, 8802-7947.

10.00 цагт: Гаалийн ерөнхий газраас гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн тусгай ажиллагаа, дотоод хяналтын талаар мэдээлэл өгнө. утас: 9914-5985.

10.00 цагт: БХБЯ-наас улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн барилгуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 9923-9808.

11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Хавдрын эмнэлгийн шинэ барилгын төсвийг батлахыг УИХ-ын гишүүдээс шаардаж, хавдрыг даван туулагчдын "Наран Ижий Заяа"  холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ.

 

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Монголын Хөл бөмбөгийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)