Гал түймэрт өртөж долоон иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Admin | 2023-10-26


"Гал түймэрт өртөж долоон иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа" хэмээн Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэв.

Өнгөрсөн шөнө СХД-ийн III хороо, Баганарангийн 30 дугаар гудамжинд байшин шатаж долоон иргэн нас барлаа. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7х7 метрийн хэмжээтэй хоёр давхар байшин, 4х6 метрийн хэмжээтэй гарааш бүрэн шатаж байсныг 04:50 цагт тархалтыг зогсоож, 06:30 цагт бүрэн унтраасан байна. Нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид мөн ажиллажээ. Уг гал түймэрт нийт долоон хүн өртөж нас барсан тул хэргийн газрыг тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн аж.

Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж, иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байна. НОБГ-аас нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг өгөхөөр өнөөдөр 10:00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)