Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багшаар сурах оюутны төлбөрийг төрөөс 100 хувь даах талаар өнгөрсөн наймдугаар сард мэдээлсэн. Энэ дагуу ирэх оны улсын төсөвт багш мэргэжлээр сурах оюутнуудын төлбөрт 13 тэрбум төгрөг зарцуулна.
БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир “Багш мэргэжлээр сурах оюутны төлбөрийг хөнгөлөхдөө өндөр шалгуур тавина. Багшийн ангид элсэх босго оноог нэмэх шаардлагатай.
Тэтгэлэгтэй сурах оюутанд буюу дуу, хөгжим, урлагийн авьяас шаардахаас бусад элсэгчдэд 500 оноог шаардаж, чанартай боловсон хүчин бэлтгэж чадна. Төрөөс төлбөрийг төлбөл тухайн оюутны голч оноог харгалзан цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Заавал багшаараа ажиллах шаардлагыг тавина” гэсэн юм.
Манай улсад багш мэргэжлийн хөтөлбөртэй 31 их, дээд сургууль бий. Энэ мэргэжлийг сонгон суралцах оюутны тоо цөөрсөн, багш нар өндөр цалинтай салбар руу шилжин ажиллах болсны улмаас багшийн хомстол үүсжээ. Иймд сургалтын төлбөрийг төр хариуцах шийдвэрийг гаргасан байна.
Үүний сацуу багшийн хүүхдүүдийн их сургуулийн төлбөрт ирэх онд 7.1 тэрбум төгрөг зарцуулна. Тухайн багш мэргэжлээрээ 15 жил ажилласан бол хүүхдээ үнэгүй сургах эрх үүсдэг юм. Мөн тухайн хүүхэд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцахыг шаарддаг.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 3 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14