Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн баталжээ.
Тодруулбал, 11 сарын 1-нээс орон сууцын айлуудын хэрэглээний цэвэр усны төлбөр одоо байгаагаасаа 27 мөнгөөр нэмэгдэж нэг литр нь 1.34 төгрөг болжээ. Харин аж ахуйн нэгжүүд цэвэр усны литр тутамд 2.69 төгрөг төлөх аж. Усыг ихээр хэрэглэдэг спирт, архи, пиво, усны үйлдвэр, машин угаалгын газрууд нэг литр ус тутамд 3.56, айл өрх 1.07, аж ахуйн нэгж 2.25 төгрөг төлөх болсон нь одоогийнхоос 20-45 мөнгөөр нэмэгджээ. Харин гэр хорооллын худгуудын усны тариф нэмэгдээгүй буюу литр тутамдаа хоёр төгрөг хэвээр үлджээ.
Энэ талаар Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Доржбат “Монгол Улсын Засгийн газар болон АНУ хоорондын Мянганы сорилтын компакт гэрээний дагуу үнэ нэмэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр айл өрхүүдийн хувьд усны сарын хэрэглээний төлбөр өмнөхөөсөө 2000-3000 төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцож байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд манайд олон шинэ тоног төхөөрөмж суурилуулж, ус цэвэршүүлэн, дахин ашиглах үйлдвэр зэргийг барьж байгаа тул усны орлого нь зарлагаа нөхөх хэмжээнд байх ёстой гэж гэрээнд тусгасан” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 3 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14