Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл Их Британид морьт эргүүлийн чиглэлээр туршлага судлахаар болжээ

Admin | 2023-10-27


Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Элизабет Блайттай өнөөдөр уулзжээ. 

Тус уулзалтаар хууль зүй, дотоод хэргийн салбарт туршлага судлах, чадавхыг бэхжүүлэх, албан хаагчдад англи хэлний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон байна. 

Элчин сайд Фиона Блайт "Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл Их Британи улсад морьт эргүүлийн чиглэлээр туршлага солилцох ажлыг ойрын үед хэрэгжүүлэх боломжтой" талаар мэдээлэл өгчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)