Хүүхэд зодсон “Бамбаруушхан” цэцэрлэгийн эрхлэгчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Admin | 2023-10-31


Дархан-Уул аймгийн Дархан сумын “Бамбаруушхан” цэцэрлэгийн багш М нь нэг нас гарантай хүүхдийг зодож, тоглоом дотор хорьж буй бичлэг өнгөрөгч есдүгээр сард цахим сүлжээнд цацагдсан билээ. 

Улмаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас нэг нас хоёр сартай хүүхэдтэй хэрцгий харьцсан цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ талаар прокурорын байгууллагаас “Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий цэцэрлэгчийн эрхлэгч Х.М нь тус цэцэрлэгт явж байсан бага насны хүүхдийг “бусад хүүхдийг хазлаа” гэх шалтгаанаар чимхэх, цохих, өрөөнд цоожлох зэргээр удаа дараа хэрцгий харьцсан гэх хэрэг гарсан.

Уг хэргийг Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ” хэмээн мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)