Нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаяр нарыг цагдан хорьжээ

Admin | 2023-11-01


Хотын дарга асан “алим” хочит Ц.Батбаяр, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаяр нарыг бусдад их хэмжээний хахууль өгсөн гэх үндэслэлээр цагдан хорьжээ. Тодруулбал, “Сити баз консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батбаяр, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаяр нар “Сити баз консалтинг” ХХК-даа давуу байдал олгуулж, хэмжээлшгүй эрх эдлэхийн тулд бусдад олон удаагийн давтамжтай их хэмжээний мөнгө өгч байжээ. 

    Ц.Батбаяр нь хотын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад 605 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр ял эдэлж байв.Тэрбээр 2020 онд Нийслэлийн МАН ялалт байгуулсны дараа “Сити баз консалтинг” ХХК-ийн захирлаар ажиллаж эхэлсэн түүхтэй. Тус компани нийслэлийн нийтийн тээврийн санхүүг удирдах болсон цагаас  нийслэл их хэмжээний алдагдал хүлээх болсон гэдэг. Тухайлбал, 2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурчээ. Мөн "Сити баз консалтинг" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Отгонбаяр, Г.Зуундарь нарыг хувьдаа мөнгө завшсан гэх хэргээр ял оноож байжээ. 

     

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)