УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх саналыг 100 мянган иргэн дэмжсэн.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх асуудлыг судалж, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах ажлын хэсэг байгуулах санал гаргасан юм. Тэрбээр өөрөө ажлын хэсгийг ахалж ажиллах саналтай байгаагаа мэдэгдэв. Улмаар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх асуудлыг судлах, дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 3 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14