Ноос, ноолуур самнах төхөөрөмжинд засварчин эрэгтэй хавчуулагдан амиа алджээ

Admin | 2023-11-01


Орхон аймаг, Баян-Өндөр сум. Баянцагаан багт ноос, ноолуур самнах төхөөрөмжинд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 19:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 19:12 цагт очиход ноос, ноолуур самнах төхөөрөмжинд тус цехийн засварчин Б хавчуулагдаж нас барсан байсан тул 43 минут ажиллан цогцсыг гаргаж,   аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг болон Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид шилжүүлэн өгчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)